Өсвөрийн шатарчин Ц.Ананд Азийн аварга боллоо
Казахстан Улсын Алматы хотноо зохиогдож буй 26 дахь удаагийн өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний блиц буюу түргэн тоглолтын төрөлд манай улсаас нийт 27 өсвөрийн шатарчид оролцож, Цогтбилэгийн АНАНД эх орондоо АЛТАН медаль авчирлаа.