https

Хийлдэг гудас хөмөрч, 13 настай хүүхэд хиймэл нууранд энджээ

Үзсэн: 158
A- A A+

Хийлдэг гудас хөмөрч, 13 настай хүүхэд амиа алджээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо нуурын усанд бага насны хүүхэд живсэн тухай дуудлагыг зургадугаар сарын 24-ний өдрийн 16:22 цагт хүлээн авчээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход И/ эрэгтэй/ гэр бүлээрээ нуурын эрэгт амарч, хийлдэг гудасаар усанд хөвж байгаад гудаснаасаа унаж, живсэн байсан тул цогцсыг гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл