ФАКТ: Big bang болон Tae yang-ийн тоглолтын тасалбар 10-хан минутын дотор зарагдаж дуусдаг

2006 оны долдугаар сараас 8 сарын хооронд бүтэн 1 сарын турш солонгосын онлайн GomTV, Mtv Korea болон Mnet-н сансрын кабелиар нэгэн ТВ ШОУ цацагдаж тэр дариудаа хэдэн мянган үзэгчтэй болсон нь “BIGBANG documentary” байлаа. 6 гишүүнтэй энэ хамтлагийн шоуг хүн бүр үзэж байтал хамтлагийн гишүүн СО-1 (одоогийн BEAST хамтлагий гишүүн), Сынри хоёрын хэн нэгийг хасах болж Seungri үлдэн харин SO-1 хэтэрхий ичимхий гэсэн тодотголоор хасагдсан. SO-1 2010 он хүртэл YG бэлтгэлд байж байгаас BEAST хамтлагт орсныг сайн мэдэх бизээ. Ингээд к-попын хаад гэгддэг хамтлаг маань G-Dragon, Taeyang, TOP, Daesung, Seungri гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. Тэд YG энтертайменттай гэрээ байгуулан гарын үсэг зурснаар тэдний од болох гараа эхэлсэн.
2007 онд гаргасан “Always” албум солонгосийн номер нэг single LIES дуу гарсан. Ингээд Mnet хөгжмийн наадмаас Оны шилдэг уран бүтээлч шагналыг хүртэж түүнээс хойш олон single-үүд гаргасан.My heaven дуугаараа япон single гаргасан нь амжилт олж солонгосоос хамгийн анх удаа японд уран бүтээлээ хийсэн хамтлаг болоод зогсохгүй одоогийн хамтлагуудыг японы зах зээл дээр гарах хаалгыг нээж өгсөн юм.
2009 оны сүүл гэхэд тэд солонгосын хамгийн эрэлттэй дээд зэрэглэлийн уран бүтээлчид болсноос гадна Japan Cable Broadcasting Award-с Шилдэг гадны уран бүтээлч шагналыг хамгийн анх удаа солонгосоос авсан юм.2007 онд хийсэн тоглолтын тасалбар нь хэвлэгдсэн цагаасаа хойш 10 минутын дотор борлогдсон, тоглолтын үзэгч, Радио нэвтрүүлгийн сонсогч, БИГБЭНГ нэртэй футболкны борлуулалт гээд олон зүйлээр солонгосын урлагийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн амжилтуудын эзэн. 2007 оны төгсгөл л гэхэд 12 тэрбум вонны орлоготой байсан гэдэг. Хамгийн сонирхолтой нь тус хамтлагийн аялан тоглолтын тасалбарууд хэдхэн минутад зарагдаж дуусдаг бөгөөд 2016 оны Хятад дахь аялан тоглолтын үеэр бүх тасалбар нь 9-хөн минутын дотор зарагдаж, рекорд эвдэж байжээ. Мөн 2013-2014 онд Япон дахь tour-ийн үеэр хамгийн их ашиг буюу 70.6 сая доллар олж байжээ.
Тэгвэл Монголд тоглолтоо хийх гэж буй тус хамтлагийн vocal буюу гол хоолой болон Tae yang нэр алдараараа хамтлагтаа хоёрдугаарт жагсдаг билээ. 2008 онд гаргасан “Only look at me” дуугаараа хөгжмийн чартуудыг тэргүүлж, 2010 онд “Solar” цомгоороо Хойд Америкийн iTunes чартад тэргүүлсэн анхны Ази дуучнаар тодорч байжээ.
Түүний Сөүлд болсон хоёр удаагийн тоглолтын тасалбар 10 хүрэхгүй минутад зарагдаж, тасалбар авч чадаагүй фэнүүд нь хүсэлт тавьж, дахин нэг тоглолт хийж байжээ. Ийм А зэрэглэлийн дуучны тоглолтыг Солонгосчууд нь ч тэр бүр үзэж чаддаггүй, тасалбар нь олддоггүй аж. Иймд энэ удаагийн “Super concert-2025” тоглолтод БНСУ, Хятадын “VIP” нар ихээхэн ирэх сурагтай.
Тасалбар худалдаалах албан ёсны линк:
https://shoppy.mn/products/superconcert-250621
Тасалбарын ангилал ба тасалбарын үнэ:
- Couples Package (CP): 370,000₮ ends-6/17th
- General Admission (GA): 225,000₮
- Fan Zone: БҮГД ЗАРАГДСАН
- VIP ticket: БҮГД ЗАРАГДСАН
6-р сарын 21-нд
Төв Цэнгэлдэх Хүрээлэнд
▶️ Ерөнхий зохион байгуулагч: EVANDIS Entertainment / EVANDIS LLC
※ Тасалбар дуусмагц борлуулалт хугацаанаас үл хамааран хаагдана.