Солонгосын төмөр замын судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллана
“Монголын төмөр зам” ТӨХК, Солонгосын төмөр замын судалгааны хүрээлэн хооронд харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр (2024.08.22) байгууллаа. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Отгонсүх, Солонгосын төмөр замын судалгааны хүрээлэнгийн Ерөнхийлөгч, доктор Сок Ён Хан нар гарын үсэг зурав.