БАРИМТ: К-поп ертөнцийг ДОНСОЛГОГЧ “T-ara”

БНСУ-ын охидын алдарт “T-ara” хамтлагийхан Төв цэнгэлдэхийн тайзнаа тоглолтоо хийж, монгол фэнүүдээ баярлуулах гэж буй. Z үеийхний шүтээн гэгддэг тус хамтлагийнхан дэлхий дахинд түгсэн хит дуунуудаараа энэ өдөр шүтэн бишрэгчдэдээ бэлэг барина гэдгийг зохион байгуулагчид онцолж буй. Иймд тус өдрийг угтаж, дэлхийн хэмжээний к-поп одод болох “T-ara” хамтлагийнхны уран бүтээл, амьдрал замналынх нь талаар мэдээллийг хүргэе.
Титэм буй “Т-аrа” хамтлаг нь 2009 онд байгуулагдсан бөгөөд CCM буюу Core content media энтэртайнмэнт бэлтгэн гаргаж байжээ. Үндсэн гишүүд нь Jiyeon, Eunjung, Hyomin, Qri, Soyeon, Boram. “Т-аrа” гэдэг нь титэм гэсэн үг бөгөөд титэм нь тус хамтлагийг илтгэдэг тэмдэг юм.
“Т-аrа” хамтлаг нь “Lies” буюу худал гэдэг дуугаар дэбүтээ хийсэн юм. Энэхүү хамтлаг нь анх Super Rookies хэмээн нэрлэгдэж Jiyeon, hyomin, eunjung, jiwon, jiae гэх таван гишүүнтэй байгуулагдсан хэдий ч хамтлагийн хоёр гишүүн болох Жиа Жиэ нар хамтлагаасаа гарах хүсэлт гарган хамтлагаа орхисон юм. Үүний дараагаар хамтлаг нь “Т-аrа” хэмээн нэрлэгдэж Jiyeon, Hyomin, Eunjung гурав дээр Soyeon гэх чадварлаг хоолойтой охин нэмэгдэж орсон юм.
Мөн Qri, Boram хэмээх охин “Т-аrа”-д орсон. Qri нь интэрнэт ертөнцөд алдартай байсан бөгөөд модел байсан. Ингэснээр “Т-аrа” цоо шинээр бүрэлдэж дэбүт хийж олон шинэ дуу гаргасаар нэр хүнд нь нилээн ахицтай өсч байлаа 2010 онд “Т-аrа”-гийн агентлагаас хамтлагтаа шинэ рэппэр авна гэсэн мэдэгдэл гаргаж, Hwayeon гэх охиныг хамтлагт оруулж “Т-аrа” маань долоон гишүүний бүрэлдэхүүнтэй болж, “Roly poly”, “Cry cry”, “Lovey Dovey” гэх мэт олон шинэ хит дуу гаргаж, нэр хүнд нь ч нилээн өсч алдартай хамтлаг болж чадсан юм.

К-поп ертөнц бол маш өрсөлдөөнтэй, шинэ хамтлагууд шил шилээ даран гарсаар байдаг салбар. Ийм өрсөлдөөнтэй ертөнцөд бүхэн бүтэн 16 жил оршин байр сууриа хадгална гэдэг яах аргагүй амаргүй даваа. Цагтаа БНСУ-ын үндэсний хэмжээний хамтлаг болтлоо хүчээ авч, шуугиулж явсан “Т-аrа”-гийнхан сүүлийн таван жил элдэв цуурхалд өртөж, улмаар сураг алдарсан. Гэхдээ цуурхалыг худал байсан гэдгийг няцааж чадсанаар тэд хүчтэйгээр эргэн ирж чадсан юм.
T-ARA хамтлаг нь 2013 оноос эхлэн 6 гишүүнтэй үйл ажиллагаагаа явуулсан боловч 2016 онд хамтлагийн Soyeon, Boram гишүүд нь T-ARA хамтлагийг орхисон ч Qri, Hyomin, Jiyeon, Eunjung нар үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн. Хамтлагт үлдсэн 4 гишүүд 2017 оны 6 сарын 14 нд эргэн ирэлтээ хийж өөрсдийн “Whats my name” дуугаа Youtube хуудсандаа цацсан ба чамгүй амжилт үзүүлж чартуудийг тэргүүлж THE SHOW-оос winning comeback stage буюу хамгийн анхны шагналаа авсан юм. Уг шагнал нь тэдний хувьд маш үнэтэй шагнал байсан юм. Учир нь 2015 оноос хойш хийсэн эргэн ирэлтүүдээс хамгийн анхны амжилттай ялалтаа тэд 2017 оны Whats my name дуугаараа авсан юм. Тэдний нэр хүнд 2014 оноос эрс унасан ба маш хэцүү бэрх цаг үеүүдийг давсны эцэст ийнхүү T-ARA хамтлаг нь анхныхаа ялалтаа авч чаджээ.
Тэдний талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.
- Т-ara хамтлагийн 2011 онд гаргасан “Roly-Poly” гэх дуу нь маш их амжилтыг дагуулсан ба уг дуу нь 4 сая гаруй удаа таталт хийгдсэнээр БСНУ-ын түүхэн дэх хамгийн их борлуулагдсан дижитал синглүүдийн нэгээр бичигдэх болсон. Уг дуу нь одоо хүртэл олон улсын хэмжээнд алдартай хэвээр.
- “Bo Peep Bo Peep” дуу нь 2009 онд Music Bank болон Inkigayo шоунд “Triple Crown” шагналыг хүртсэн анхны дуу болжээ. Энэ нь хамтлагийн амжилтын эхлэл болсон юм.
- 2012 онд T-ara хамтлаг "T-ara Shake" нэртэй гар утасны тоглоомыг гаргасан бөгөөд энэ нь олон нийтийн дунд ихээхэн амжилт олсон байна. Тоглоом нь T-АРА-ийн дуунуудыг ашиглан бусад тоглогчидтой харилцах боломжтой байсан юм.
- 2014 онд цацагдаж байсан “Number 9” дуу нь тус хамтлагийн Youtube дээрх анхны 100 сая үзэлттэй уран бүтээл болсон. Одоогоор уг дуу 106 сая хандалттай байна. Хамгийн гол нь тус клипний зураг авалтыг хийхээр Монголд ирж байжээ.