https

Буйр нуурын хясааг түүж, чанаж идэхгүй байхыг сануулав

Үзсэн: 145
A- A A+

Аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан Буйр нуурын эргээр аялагчид нуураас хясаа түүх болсон. Үүнтэй холбогдуулан Экологийн цагдаагийн албанаас анхааруулга гаргажээ. Тухайлбал, "Буйр нуурыг зорин амарч буй аялагчдад анхааруулах нь. Нас биед хүрсэн нэг хясаа ойролцоогоор 190 литр усыг таван цагт цэвэршүүлдэг. Иймд Буйр нуураас хясаа түүж бэлтгэсэн тохиолдолд хариуцлага тооцохыг анхааруулж байна" гэжээ.

Буйр нуурт амьдардаг дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica ), дэлт танан хясаа (Cristaria plicata) нь Монгол орны улаан номд орсон. Түүнчлэн танан хясаа (Middendorffinaia mongolica) Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд маш цөөн таардаг.  Авгалдайн шатандаа загасны заламгайд өсөж, бие гүйцээд нуур, голын хүчилтөрөгчөөр баялаг ёроолын хэсэгт маш олон жил амьдардаг гэсэн мэдээ баримт бий. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл