https

K-POP-ын домогт хамтлаг BIGBANG-ийн дуучин TAEYANG анх удаа Монголд ирнэ

Үзсэн: 55
A- A A+

K-POP-ын домогт хамтлаг BIGBANG-ийн гол дуучин, дэлхийд алдартай уран бүтээлч TAEYANG анх удаа Монголд ирэх гэж байна. 

SUPER CONCERT 2025 тоглолт нь 2025 оны зургадугаар сарын 21-нд, Улаанбаатар хот, Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулагдана.

BIGBANG хамтлаг нь "Haru Haru", "Bang Bang Bang", "Fantastic Baby" зэрэг дэлхийг байлдан дагуулсан дуунуудаараа K-POP-ын түүхэнд гүн ул мөр үлдээсэн билээ. Энэ удаад тэдний гол хоолой TAEYANG Монголын фенүүдтэйгээ уулзахаар болж байна.

TAEYANG нь “Eyes, Nose, Lips”, “Wedding Dress”, “VIBE” зэрэг дэлхийд алдартай уран бүтээлүүдээрээ фенүүдийнхээ зүрхийг байлдан дагуулсан бөгөөд, энэ удаа Монгол Улсад өөрийн гайхамшигт хоолой, үзэгчдийг байлдан дагуулалтаар энэ оройг зүгээр нэг концерт биш, түүхэн үйл явдал болгох нь дамжиггүй.

Өнгөрсөн 2024 онд зохион байгуулагдсан EVANDIS ENTERTAINMENT – ын анхны SUPER CONCERT-ын хүрээнд, дэлхийн алдартнууд болох RAIN, 2NE1-ийн Sandara Park, BLOO нарыг урьж, Монголын урлагийн түүхэнд мартагдашгүй шинэ хуудсыг нээсэн. Энэ жилийн “SUPER CONCERT”нь өнгөрсөн жилийн амжилтыг давтаж, цаашлаад Монголд олон улсын түвшний тоглолтын соёлыг авчрах зорилготой юм.

Өнөөдөр буюу (4-р сарын 27) орой 20:00 цагт албан ёсны постер цацагдсан бөгөөд, EARLY BIRD тасалбарын урьдчилсан борлуулалт албан ёсоор эхэлжээ. Тасалбарын тоо хязгаартай тул шүтэн бишрэгчид та бүхэн яаралтай амжиж Ticket ээ аваарай!

6-р сарын 21-нд, Төв Цэнгэлдэх Хүрээлэнд — BIGBANG хамтлагийн шилдэг уран бүтээлч TAEYANG тай хамт түүхэн агшинд хамт байхад бэлэн үү?

Тасалбар худалдаалах албан ёсны линк:

https://shoppy.mn/products/superconcert-250621

Тасалбарын ангилал ба борлуулалтын хугацаа:

  • Early Bird: 120,000₮ (04.27 ~ 05.01) (*2,000 тасалбар)
  • Mid Bird: 165,000₮ (05.02 ~ 05.07) (*3,000 тасалбар)
  • General Admission (GA): 235,000₮ (Mid Bird дууссаны дараа)
  • Super Fan Experience: 275,000₮ (*1,500 тасалбар)
  • VIP Experience: 750,000₮ (*300 тасалбар)
Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл