ТАНИЛЦ: Монголд тоглолтоо хийх Taeyang-ийн талаарх сонирхолтой баримтууд

"Super concert-2025" шоу тоглолт зургадугаар сарын 21-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.
Энэхүү тайзнаа БНСУ-ын алдарт артистууд болох Big bang хамтлагийн Taeyang болон соло дуучин Ailee нар уран бүтээлээ толилуулна. Бид энэ удаад Taeyang-ийн талаарх мэдээллийг хүргэе.
Taeyang бол Өмнөд Солонгосын алдарт дуучин, BIGBANG хамтлагийн гишүүн бөгөөд соло уран бүтээлчийн хувьд ч ихээхэн амжилттай нэгэн. Хэвлэл мэдээлэл түүний талаар дараах онцлох зүйлсийг байнга дурддаг. Тухайлбал;
- Хамгийн чадварлаг R&B дуучдын нэг
Taeyang-ийн хоолойны цар хүрээ, мэдрэмжтэй дуулалт нь түүнийг K-pop дотроос R&B чиглэлээр хамгийн чадварлаг дуучдын нэг хэмээн үнэлэгддэг. Түүний дуу хоолойг олон улсын хэвлэлүүд хүртэл сайшааж байсан.
- Төгс гүйцэтгэлтэй тайзны тоглолт
Тайзан дээрх биеийн хөдөлгөөн, мэдрэмжтэй бүжиг, сэтгэл хөдлөлийг гаргах чадвар нь түүнд “performance king” гэх нэр хүндийг авчирсан. Түүний тоглолт үргэлж өндөр эрч хүчтэй, мэргэжлийн түвшинд байдаг.
- Хувийн амьдралын үлгэр жишээ
Түүний дуучин Мин Хё Рин (Min Hyo Rin)-тэй хийсэн урт хугацааны харилцаа, гэрлэлтийг хэвлэлүүд үргэлж эерэг талаас нь онцолдог. Солонгосын энтертайнмент ертөнцөд ховорхон тогтвортой харилцаатай алдартнуудын нэг гэж үнэлэгддэг.
- Шударга, даруу зан чанар
Шүтэн бишрэгчид болон хэвлэл мэдээлэл түүнийг даруу, эгэл, алдар нэрд бардамнадаггүй нэгэн гэж тодорхойлдог. Олон нийтийн арга хэмжээнд өөрийнхөөрөө, илүү гүндүүгүй оролцдог.
- "Eyes, Nose, Lips” дуугаараа дэлхийд танигдсан
Түүний 2014 онд гаргасан “Eyes, Nose, Lips” дуу нь маш олон улсын хүлээн зөвшөөрөл авч, Billboard-ийн K-pop chart-д тэргүүлж, олон уран бүтээлч дахин дуулж байв.