“Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ-т хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт явагдлаа

“Радио телевизийн үндэсний сүлжээ” УТҮГ газар нь өчигдөр буюу 2024 оны аравдугаар сарын 21-ний өдөр “Амжилт гарц” ХАБЭА-ны мэргэжлийн сургалтын төвтэй хамтран хөдөлмөр аюулгүй байдлын сургалт зохион байгууллаа. Сургалтад РТУС УТҮГ-ын Захиргаа, Телевизийн төв станц, Радио нэвтрүүлэх төв станц, Хотын шугамын радиогийн албаны албан хаагчид болон Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Хөвсгөл, Өмнөговь аймгийн Радио телевизийн сүлжээний газрын нийт 100 гаруй ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцов.
Энэхүү сургалт нь ажилтан албан хаагчдын ХАБЭА-н хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлэх, харилцаа хандлагыг эерэгжүүлж ХАБЭА-н соёлыг хэвшүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшүүлэх, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үр дүнтэй сургалт боллоо.
Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн суурь болон хууль эрх зүйн мэдлэг олгож ажиллав.