https

Р.Сэддорж: Худал мэдээлэл тарааж байгаа хүмүүсийг бид зэрэгцээд муулахгүй ээ

Үзсэн: 156
A- A A+

Нийслэл, дүүрэг, аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгууль болоход гуравхан хоног үлдлээ. Энэ хугацаанд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэд сонгогчидтойгоо уулзалт хийж байгаагаас гадна өрсөлдөгчдөө худал мэдээллээр харлуулах "ажиллагаа" эрчимжиж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж өөрийн цахим хуудаснаа "Өмнөговийнхон Өмнөговийнхноо сүүлийн хэдэн жил гутаалаа, доромжиллоо, гүтгэлээ. Өмнөговьдоо ажиллаж амьдарч байгаа хүн бүхнийг хулгайч болгох гэж улайрлаа. Аливаа бүхэнд хязгаар гэж баймаар. Гэтэл тэдэнд хязгаар байдаггүй юм байна. Тэдэнд говийн хүний мөс чанар, мөн чанар байдаггүй юм байна. Хүлцэн тэвчээд, хүлээцтэй хараад байхаар хүний санаанд ч багтамгүй гүтгэлгүүдийг хийдэг юм байна. Одоо болсоон. Энэ муу юм хийж яваа хүмүүсийг бид зэрэгцээд муулахгүй. Харин говийн хүн ийм байж болохгүй ээ гэдгийг нь сануулж хэлнэ. Сонгууль дуусна. Нар манддагаараа л мандана. Бид нутагтаа үргэлжлүүлээд л амьдарна. Хүн чанартай л байх сан даа" хэмээн постолжээ. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл