https

ХЭН НЬ ХЭН БЭ: Бадрахын Уянга

Үзсэн: 199
A- A A+

Өнөөдрийг хүртэл Монголчуудын улс төрийн сонголтод уламжлалт сэтгэлгээ, нутгархах үзэл, ах дүү хамаатан садны хэлхээ холбоо, намын фонн хамгийн их нөлөөлдөг байсан цаг үе залуучуудын хувьд ард хоцрох нь. Тэд нэр дэвшигчийн үзэл баримтлал, байр суурь, мөрийн хөтөлбөр, хувь хүний боловсрол, ажлын туршлага зэргийг нь харьцуулан судалж, үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр саналаа өгөхийг чухалд үзэж байна. Товчоор хэлбэл, тэд шударга, нэр цэвэр, ёс зүйтэй, боловсролтой, иргэд, улс орны хөгжлийн төлөө тодорхой ажил хийж бүтээснээ харуулж чадсан нэгнийг сонгохыг хүсдэг болжээ.

Тэгвэл тэдний сонголтод нийцсэн нэгэн эрхмийг танилцуулах гэж байна. Тэр бол Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуулийн 24 дүгээр тойрог, 10-р багаас нэр дэвшигч Бадрахын Уянга юм. Төрийн удирдахуй ухааны доктор Ph.D тэрээр хилчин аав ээжээс мэндэлсэн. Иймдээ ч барагтай зүйлээс шантраад ухраад байдаггүй, хийнэ гэсэн л бол хамгийн сайнаар хийхийг эрмэлздэг, цаг баримтлах, эмх цэгцтэй байх зэрэг цэргийн хүмүүсийн зан чанар, хандлага түүнд бий. Багш мэргэжилтэй учир тасралтгүй суралцаж, мэдлэгийн цар хүрээгээ тэлж өөрийгөө боловсруулж байх ёстой гэж үзэж нилээн хугацааг суралцах, өөрийгөө хөгжүүлэх, боловсрол эзэмшихэд зарцуулсан.

Хөгжлийн бодлогын баримт бичиг тэр дундаа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого төлөвлөлт, хэрэгжилт, үр дүн, үр нөлөөнд дүн шинжилгээ хийж, докторын зэрэг хамгаалсан түүхтэй.

Түүний товч намтрыг танилцуулъя.

Мэргэжил:

  • Багш /Бакалавр/
  • Аялал жуулчлалын менежер /Бакалавр/
  • Боловсрол судлалын менежмент /Магистр/
  • Төрийн Удирдлага /Доктор/

Төгссөн сургууль:

  • 2001 Даланзадгад сум 1-р сургууль
  • 2006 Монгол Улсын Боловсролын Их сургууль
  • 2012 Хүмүүнлэгийн Их Сургуулийн Эрдмийн сургууль
  • 2019 Улаанбаатар Их Сургууль
  • 2023 Монгол Улсын Эрдмийн их сургууль

Ажлын туршлага:

  • 2007-2009 Даланзадгад 3-р сургуульд Түүх, Газарзүйн багш,
  • 2009-2011 Даланзадгад 2-р сургуульд Нийгэм судлалын багш, Нийгмийн ажилтан,
  • 2011-2013 Даланзадгад сумын ЗДТГазарт Засаг даргын орлогч,
  • 2013-2016 Хөдөлмөрийн хэлтэст Хөдөлмөрийн харилцаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн,
  • 2016-2020 Ардчилсан намд Хэрэг Эрхлэх газрын Улс төрийн ажилтан, Хэрэг Эрхлэх газрын дарга,
  • 2020-2023 Аймгийн ЗДТГазарт Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга,
  • 2023 оноос Ардчилсан намын орон тооны дэд дарга.

 Сонгуульт ажил:

  • Өмнөговь аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн
  • Өмнөговь аймгийн Ардчилсан намын хорооны Тэргүүлэгч  гишүүн
Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл