https

ХЭН НЬ ХЭН БЭ: Насанбуянгийн Энхбат

Үзсэн: 132
A- A A+

Аймгийн ИТХ-ын сонгуулийн 1 дүгээр тойрог, Баяндалай сумаас  нэр дэвшин өрсөлдөж буй Насанбуянгийн Энхбат (АН)-ын хэн болохыг танилцуулж байна.

Түүнийг энгийнээр тодорхойлбол, шинэ үеийн шаггүй эдийн засагч, шинэ сэтгэлгээ, өөрчлөлт авчрах залуусын дуу хоолой болж чадах нэгэн. Банк санхүүч, эдийн засагч мэргэжилтэй тэрбээр эдийн засгаа уул уурхайн салбарын хэт хараат байдлаас гаргах, аялал жуулчлал, мэдлэгийн эдийн засгийн салбаруудын өсөлтийг дэмжих бодлого, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлж чадна гэдэгт итгэж байна. Түүнийг улс төрийн хүрээнд эзэмшсэн мэргэжлээрээ мэргэшиж ажиллаж байгаа улстөрч хэмээн тодорхойлдог.

Тэрээр цаг үеийнхээ шаардлагад нийцэн, улс төр, шийдвэр гаргалтад өөрийн оролцоо, манлайллыг үлгэрлэн ажиллах чадвартай боловсон хүчин юм. Түүнд итгэл хүлээлгэж, хариуцлага үүрүүлээрэй хэмээн захих байна.

Мэргэжил:

  • Бизнесийн эдийн засагч /Бакалавр/
  • Бизнесийн удирдлага /Магистр/
  • Төрийн удирдлагын менежер /Магис?тр/

 Төгссөн сургууль:

  • 2003 онд Баяндалай сумын сургууль
  • 2007 онд ХААИС
  • 2012 онд ХААИС
  • 2014 онд Удирдлагын академи
  • 2014 онд Оксфордын их сургууль

 Ажилласан байдал:

  • 2007-2008 онд Худалдаа хөгжлийн банкны төв салбарт теллер
  • 2008-2009 онд Ажнай корпорацид эдийн засагч
  • 2009-2010 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын ажлын албанд мэргэжилтэн
  • 2010-2020 онд Хаан банкны Өмнөговь салбарын захирал
  • 2020-2023 онд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч
  • 2023 оноос одоог хүртэл Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга
  • 2012 оноос Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 3 дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

 Сонгуульт ажил:

  • Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн
  • Өмнөговь аймгийн Ардчилсан намын дэд дарга
  • Өмнөговь аймгийн Жюү жицүгийн холбооны тэргүүн
  • МЗХ-ны Өмнөговь аймгийн салбарын дэд тэргүүн
  • Өмнөговь аймгийн Морин спорт уяачдын холбооны тэргүүлэгч
  • Өмнөговь аймгийн Шагайн харвааны холбооны тэргүүлэгч
Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл