“Outlaw”, “Noname”, “Flash”, “Munkhiin Rap” хамтлагийнхан РЕКОРД шинэчилж чадлаа

“Outlaw”, “Noname”, “Flash”, “Munkhiin Rap” хамтлагийн “Зүрхэн тэнгэрийн наран”, “Хайрлаж чадах уу”, “Зөөлөн гуниг” зэрэг 2000-аад оны эхэн үеийн хит хайрын дуунууд нэгэн тайзнаа эгшиглэж, Төв цэнгэлдэх хүрээлэнг хоёр дахь удаагаа доргиолоо. Эхний “ALL IN HIT” тоглолтоороо 43 мянган үзэгчдийг байлдан дагуулсан тус залуус өчигдөр буюу 2024 оны наймдугаар сарын 25-ны өдөр үзэгчдийн хүсэлтээр 40 мянга гаруй хүнийг дахин цуглуулж чаджээ. Ингээд хоёр өдрийн турш зохиогдсон "ALL IN" тоглолт Монголд хамгийн их фэнүүд буюу 90 гаруй мянган хүн цуглуулж чадсанаараа рекорд тогтоож чадлаа.
Үүгээр ч зогсохгүй 2000-аад оны эхэн үеийн хайрын хит дуунуудаараа үзэгч сонсогчдодоо дахин нэг удаа бэлэг барьсан тэд өөр нэгэн сюрпризээ задлав. Тодруулбал, 20 жилийн ойтойгоо золгож буй Outlaw хамтлаг өөрсдийн бие даасан тоглолтоо 2024 оны есдүгээр сарын 20-нд Эрдэнэт хотноо хийх гэж буйгаа зарлав.