2NE1 хамтлагийн гишүүн Sandara Park дуучин Rain-ийн тоглолтод оролцоно

Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Rain Улаанбаатар хотноо ирэх есдүгээр сарын 15-нд тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэгвэл тус тоглолтын бас нэгэн сюрприз задарч, БНСУ-ын алдарт 2NE1 хамтлагийн нэгэн гишүүн Сандара Парк дуучин RAIN-ийн тоглолтод оролцох болсон талаар Evandis Entertainment-ыхан зарлав. Үзэсгэлэнт царай, уянгалаг хоолойгоороо алдаршсан Сандара Парк ийнхүү тус тоглолтын нэгэн чимэг болох нь ээ.
Дашрамд дурдахад, Jung Ji Hoon-н буюу Rain нь долоон цомог, 28 сингл албум гаргаж байсан бөгөөд дэлхий даяар нийтдээ 20 гаруй улсад өөрийн бие даасан тоглолтоо хийж байжээ.