Дуучин Rain-ийн тоглолтод 2ne1 хамтлагийн гишүүн оролцохоор болжээ

БНСУ-ын алдарт дуучин, жүжигчин Rain Монголд тун удахгүй тоглолтоо хийх гэж буй. "Evandis Entertainment"-ын зохион байгуулж буй тус тоглолт 2024 оны есдүгээр сарын 15-нд Hit park-д болох юм. Тэгвэл түүний тоглолтод алдарт хамтлаг болох 2ne1-ий нэгэн гишүүн ирэхээр болжээ. Уран бүтээлчийг өнөөдөр зарлах гэнэ.
Дашрамд дурдахад, Jung Ji Hoon-н буюу Rain нь долоон цомог, 28 сингл албум гаргаж байсан бөгөөд дэлхий даяар нийтдээ 20 гаруй улсад өөрийн бие даасан тоглолтоо хийж байжээ.