Хүн буудуулж нас барсан гэх дуудлага мэдээлэл БҮРТГЭГДЖЭЭ

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт дэрсэн дунд хэвтэж байсан хүнийг тарвагатай андууран буудаж, амь насыг нь хохироосон байж болзошгүй хэрэг цагдаагийн байгууллагад 2024 оны долдугаар сарын 13-ны өдөр бүртгэгджээ. Уг хэргийг одоогоос Төв аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.