https

Хамтарсан Засгийн газар яагаад хэрэгтэй вэ?

Үзсэн: 401
A- A A+

Монгол Улс олон намын тогтолцоотой. Олон нам нь дотроо олон фракцын тогтолцоотой. Фракцууд нь дотроо олон олон эрх ашигтай. Иймдээ ч хамтарсан Засгийн газар байгуулах юм бол фракцууд, найз нөхдөө “чихнэ” гэсэн бодол бидний толгойд бий.

Ардчилсан нам бол улс төрийн хоёр том намын нэг. Сонгуулиар тус намд саналаа өгсөн 400 мянган хүн АН-ыг засаг бариасай, эдийн засаг, эрчим хүчний асуудлыг шийдвэрлээсэй, Монголд бүтээн байгуулалт явуулсай гэсэндээ Ардчилсан намд саналаа өгсөн гэж ойлгоход болно. Учир нь 1992 оноос хойш МАН түүхэндээ хамгийн олон удаа Засгийн эрхийг авчихаад улс эх орны төлөө хийж ирсэн зүйлгүй, харин ч эсрэгээрээ иргэдийн амьдрал улам доройтож, “улных” болж дууслаа.

"Баялгаа хав дарчихаад бухал сахисан нохой шиг" хэмээн Оросууд Монголчуудыг элэглэж байсан удаатай. Үнэн хэрэг дээрээ баялгийг иргэд бус дээдчүүл хүртчихээд байгаад л гол учир бий. Яг одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дахин батламжлах энэ үеэтэй зэрэгцэн "Түүний танхимд хэн, хэн багтах бол" гэсэн асуулт ба таамаг яриа Төрийн ордноор нэг "тэнэсэн"-ийн эцэст МАН+Ардчилсан нам+ХҮН гэсэн бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэх засаглал бүрдэх сураг байна. Нам доторх хагарал, тэмцэл, засгийн хямралаас сэргийлэх Л.Оюун-Эрдэнийн политиктой ч энэ нь холбоотой. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр УИХ-д олонх болсон МАН-ынхан дангаараа Засгийн газраа бүрдүүлбэл болох л байсан. Гэвч Л.Оюун-Эрдэнийн политикт хамтарсан Засгийн газар байгуулах нь хамгаас оновчтой тусгал байв. Учир нь түүнд Лу.Гантөмөр шиг голчыг барьдаг стратегич юу юунаас илүү хэрэгтэй. Сүүлийн 5-6 жил тамга тэмдгээ булаацалдаж, намыхан нь хоорондоо ч тухтай уулзаад цай уух боломжгүй байсан Ардчилсан намыг тэр л нэгтгэж, сонгуульд оруулж чадсан. Өмнөх парламентын амжилтыг ч бататгалаа. Иймдээ ч Л.Оюун-Эрдэнэ ийн шийдвэр гаргаж. Нэг нам дангаараа засгийн эрх барьж, стандарт бус шийдвэр гаргадгийг болиулах гэсэн оролдлого ч байж болно. Түүний политик ийнхүү парламент дахь хэрэлддэг, уралцдаг, ширээ цохидог, туньдаг, хурал хаядаг, ганцаарчилсан тоглолт хийдэг гаж үзэгдлийг хэрэндээ л зөөлрүүлж чадах юм. Үүнээс гадна бид өнгөрсөн 30 жилийн турш эрчим хүчний үнийг чөлөөлж, либералчлах тухай ярьсан. Гэтэл эрчим хүчний үйлдвэрийн үнэ, хэрэглээний үнээс хэд дахин бага байдаг. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх ямар ч боломжгүй, Дөрөвдүгээр цахилгаан станц, станцын шугамууд шийдэгдэхгүй 30 гаран жил болсон. Тиймээс энэ мэт олон асуудлыг шийдвэрлэхийн тулд яалт ч үгүй парламентаар зөвшилцөх шаардлага үүснэ. Харин тэр үед дангаараа Засаг барьж буй МАН-ын саналыг бусад дөрвөн нам хүлээн авахгүй байвал яах вэ? Энэ үед жинхэнэ асуудал үүснэ. Иймд Ардчилсан нам энэ Засгийн газарт орох ёстой. Орох орохдоо хяналтын Засгийн газрыг байгуулах шаардлагатай. Төрийн өмчит 300 компани, төрийн албаны 220 мянган албаны тодорхой хувьд нь АН-ын гишүүд очих ёстой. Очих очихдоо хяналтын шатан дээр нь очих ёстой. Ингэж байж УИХ болон Засгийн газарт хяналт тавьж чадна. Сөрөг хүчин хийнэ гээд жагсч, хурлаа хаяж явах, попрохыг хэлэхгүй шүү дээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл