https

Ч.Отгонтуяа алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо

Үзсэн: 157
A- A A+

Йордан улсын нийслэл Амман хотод үргэлжилж буй бөхийн төрлүүдийн U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 53кг-д манай улс дахин нэг аваргатай боллоо.

Дорноговь аймаг Сайхан-Дулаан сумын харъяат “Аваргууд акедами”-н тамирчин Чинболдын Отгонтуяа эхний тойрогт Энэтхэгийн бөхийг 10:0, дараа нь Йордан улсын тамирчныг мөн 10:0, хагас шигшээд Казахстаны тамирчин Зейнеп Баяановаг 10:8 хожиж аваргын алтан медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Таманна Таманнаг 10:5 ялжээ.

Ч.Отгонтуяа нь өнгөрсөн дөрөвдүгээр сард Кыргизстан улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн ААШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл