https

Гадаадад байгаа сонгогчид санал өгөх хүсэлтээ бүртгүүлэхэд хоёр хоног үлдлээ

Үзсэн: 161
A- A A+

Гадаад улсад байгаа сонгогчид Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож санал өгөх хүсэлтээ бүртгүүлэхэд хоёр хоног үлдлээ. Өөрөөр хэлбэл, 2024 оны зургадугаар сарын 15-ны өдрөөс өмнө Дипломат төлөөлөгчийн газартаа цахимаар эсхүл биечлэн очиж Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд оролцож санал өгөх хүсэлтээ бүртгүүлэх учиртай.

  • Цахимаар бүртгүүлэх: https://election.burtgel.gov.mn/request
  • Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд https://consul.mn/news/c/162
  • ГАДААД УЛСАД БАЙГАА СОНГОГЧИД ХЭРХЭН САНАЛАА ӨГӨХ ВЭ https://m-election.mn/news/6340

Гадаад улсад байгаа иргэд Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонголтоо хийнэ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл