https

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ачаа тээврийн хэмжээ 3 сая тн-д хүрлээ

Үзсэн: 45
A- A A+

Төмөр замын суурь бүтэц эзэмшигчид нэмэгдэж, төмөр замын цар хүрээ, тээвэрлэлт өсөн нэмэгдэхийн хэрээр ачаа тээвэр, тээвэр логистикийн үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгэм эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлага үүсэж байна.

Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 1800 км төмөр замын суурь бүтэц болон “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн Төмөр замын дотоодын сүлжээний суурь бүтцүүдээр 2024 онд дамжин өнгөрөх ачааны хэмжээг тохиролцох, ачаа тээвэрлэлтийг зохион байгуулах асуудлыг шийдвэрлэхээр ажиллажээ.

Иймд Зам, тээврийн яамнаас тээвэр зохион байгуулалтын шуурхай, найдвартай байдлыг хангах, бүх төрлийн тээврийн хэмжээг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлж ажилласны үр дүнд ачаа болон зорчигч тээврийн хэмжээ нэмэгдлээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Сүүлд нэмэгдсэн

Бусад мэдээлэл