ЧУУЛГАН: Ерөнхий сайд Г.Занданшатарын чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж, үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 84.2 хувь нь дэмжсэн. Үүний дараагаар УИХ-ын чуулганаар яг одоо хэлэлцэж байна.
Тэрбээр чуулганы индэр дээрээс үг хэлэхдээ "Дэлхий нийтийн өмнө тулгарсан нефтийн бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан эдийн засгийн хямралт байдалтай давхцуулсан улс төрийн энэхүү гацаа, түгжээнд зарцуулах нэг өдөр байтугай нэг минут ч манай улсад байхгүй хэмээлээ. Энэхүү улс төржилтийн гацаанаас гаргах нь миний үүрэг хэмээн ухамсарлан, эх орон, ард түмнийхээ эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна" хэмээв.