КПОП: Дэлхийн од Жесси ирэх зургадугаар сард Монголд ирнэ

Шоу ертөнцийн "Evandis" энтертайнмент энэ жил дахин Улаанбаатар хотын Төв стадионы тайзыг доргиохоор бэлдэж буй. Гол артист нь хип хоп, R&B урсгалын томоохон төлөөлөл болох Jay park бол дараагийн томоохон артист нь Jessi болохыг зохион байгуулагчдын зүгээс зарлалаа.
Жесси 2015 оны 9 дүгээр сарын 15-нд YMC Entertainment-д соло уран бүтээлчээр дэбют хийж байсан Солонгосын рэппэр, дуучин юм. 2019-2022 оны хооронд “P NATION”-д харьяалагдан "Who Dat B, Drip, NUNU NANA, What Type of X, Cold Blooded, ZOOM" зэрэг маш олон хит уран бүтээлүүд гаргаж байсан ч 2022 оны 7 сард энтертайнменттай хийсэн 3 жилийн гэрээ дууссанаар "P NATION"-с гарсан. Тэрээр 2023 оны 4 сард Jay Park-ийн шинэхэн үүсгэн байгуулсан MORE VISION label-д ороод GUM хэмээх уран бүтээлээ гаргасан юм.
Jessi-ийн fandom name: JEBBIES
Jessi-ийн албан ёсны цахим хаягууд:
•Instagram: @jessicah_o
•TikTok: @itsjessibaby
•Facebook: @Jessi 제시
Тайзны нэр: Jessi (제시)
Төрсөн газар: New York
Өндөр: 167см (5'6")
Жин: 47кг (104 паунд)
Цусны бүлэг: О