"Монголын төмөр зам" ТӨХК-ийн алба хаагчид авлигатай тэмцэх сургалтад хамрагдав

Жил бүрийн Арван хоёрдугаар сарын 9-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн НҮБ-аас албан ёсоор тунхагласан билээ. Манай улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцод 2005 онд нэгдэж, мөн оны аравдугаар сарын 27-нд конвенцыг соёрхон баталснаар Монгол Улс авлигын эсрэг олон улсын үйл ажиллагаанд нэгдсэн.
"Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд Авлигатай тэмцэх газартай хамтран “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төв оффисын нийт албан хаагчдын дунд өнөөдөр сургалт зохион байгуулагдав.

